Францад дахин хутгатай этгээд халдлага үйлдлээ

Францын Ницца хотын сүмд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж гурван хүний аминд хүрлээ. Хэргийн сэжигтэн 21 настай бөгөөд өнгөрсөн сард Италийн Лампедуза арлаар дамжин тус улсад нэвтэрсэн Тунисын цагаач байжээ.Цагдаа нарыг суманд өртсөн сэжигтний биеийн байдал хүнд байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ хэрэг явдлыг "Исламын террорист халдлага" гэж мэдэгдэв. Улмаар цаашид сүм хийд, сургууль зэрэг олон нийтийн газрыг хамгаалахад дайчлагдаж буй цэргийн тоог 3000-аас 7000 болгож үлэмж нэмэгдүүлэхээ амаллаа. Энэ сард Францын багш Сэмюэл Пэти сургуулийнхаа гадна толгойгоо тасдуулсан хэрэг гарсан юм. Мөн есдүгээр сард “Charlie Hebdo” сэтгүүлийн байрны ойролцоо хоёр хүн хутгалуулсан хэрэг гарч байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)