Дана Уайт: Хабиб бид хоёрт ярьсан юм бий

Холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт орос тулаанч Хабиб Нурмагомедовыг дэвжээнд нь эргэж гаргахыг хүсч байна. Тэрээр CBS Sports Radio-д өгсөн ярилцлагадаа энэ хүслээ илэрхийлжээ.

“Хабиб бид хоёрт ярьсан юм бий. Тэр сүүлийн тулаандаа ялчихаад сэтгэл нь маш ихээр хөдөлсөн байсан гэдгийг санах хэрэгтэй. Надад тэр удахгүй ээлжит ялалтын төлөө, 30-0 гэдэг үзүүлэлтийн төлөө эргэж ирнэ гэсэн мэдрэмж байгаа. Бүрмөсөн явсан гэж бодохгүй байна. Эцэг Абдулманап нь 30-0-ийг хүсч байсан шүү дээ. Тиймээс Хабиб эцгийнхээ хүслийг биелүүлэхээр эргэж ирэх боломжтой” гэж Дана Уайт ярьжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)