Их найрагчийн нэрэмжит "Антимир" яруу найргийн наадам ирэх сард болно

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно. Тус наадмыг Монголын зохиогчдын эвлэлийн гишүүд болон Б.Лхагвасүрэн агсны үр хүүхэд хамтран зохион байгуулах аж.  

УДБЭТ-ын тайзнаа болох уг наадмын нэр нь “Антимир” бөгөөд бүтээлийг арваннэгдүгээр сарын 10 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж.

Тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)