Владимир Путин вакцин үйлдвэрлэхэд хүндрэл гарсныг хүлээн зөвшөөрлөө

“Ковид19” өвчний вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд хүндрэл гарсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “ВТБ Капитал” “Россия зовет” хөрөнгө оруулагчдын нээлттэй хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар мэдээлсэн байна.

Үүнд тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал голлон нөлөөлж байгаа аж. Тиймээс нэмж худалдаж авах юм уу шинээр зохион бүтээхээс өөр аргагүй байдалд орсон гэж тэрээр ярьсан байна.  

Мөн “Шинээр бүтээсэн вакциныг эхний ээлжинд улсынхаа иргэдэд хийнэ, дараа нь олон улсын зах зээлд гаргах асуудлыг ярина” гэжээ. Тэрээр өмнө нь иргэдийг нийтээр нь вакцинжуулах ажил энэ оны сүүл гэхэд эхэлчихнэ гэж найдаж байна гэж ярьж байсан. Одоо ярьж байгаагас нь үзвэл энэ хугацаа нь хойшилж байгаа бололтой. Гэсэн ч тэр хүртэл бүх нийтийн хөл хорио тогтоох бодолгүй байгаа ажээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)