Toyota Probox автомашины жолооч замын хажуугийн мод мөргөж, нэг иргэний амь нас хохирчээ

Энэ сарын 29-ны өдөр 20.50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум дөрөвдүгээр багийн нутаг, “Өндөр даваа” гэх газар Toyota Probox автомашины жолооч замын хажуугийн мод мөргөж, 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох, боломжтой хурдыг сонгож явахыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)