Багануурын Засаг даргад дүүрэг болон НИТХ-ын төлөөлөгч С.Даваасүрэнг нэр дэвшүүлжээ

Багануур дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийжээ. Тус дүүргийн ИТХ нь 17 суудалтай бөгөөд МАН ялалт байгуулсан юм. Багануур дүүргийн ИТХ-ын даргаар Т.Отгонболдыг сонгожээ. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог долоо байхаар тогтоож, О.Батмөнх Д.Батнасан, Ж.Мөнхцэцэг, С.Ичинхорлоо, П.Төгөлдөр, О.Мөнхсайхан нарыг сонгосон байна. Түүнчлэн Багануур дүүргийн Засаг даргад НИТХ болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Даваасүрэнг нэр дэвшүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)