Италид “COVID-19”-ийн шинэ тохиолдол 26.8 мянга буюу хамгийн дээд түвшиндээ хүрлээ

АНУ-д коронавирусийн халдварын тархалт өмнөх голомтуудад дахин эрчимжиж эхэллээ. Нью-Йоркт халдварын шинэ тохиолдол тавдугаар сараас хойших дээд түвшиндээ хүрсэн бол Нью-Жерсид оношилгооны хариу эерэг гарсан, эмнэлэгт шинээр хэвтэгсдийн тоо сүүлийн таван сарын дээд түвшиндхүрээд байна.

АНУ-ын Засгийн газрын Халдварт өвчин судлалын тэргүүлэх эрдэмтэн Энтони Фаучи "Үр нөлөөтэй вакцин гарсан ч нийгмийн амьдрал эргэн хэвийн горимдоо шилжихэд багадаа нэг жил шаардагдана" гэж үзсэн байна.

Коронавирусийн халдварын нийт тохиолдол 6.5 сая давсан Европт эргээд хөл хорьж эхэллээ. Италид “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол 26.8 мянга буюу дахин хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Мөн ОХУ-д халдварын тохиолдол 17.7 мянгаар нэмэгдсэн байна. Тархалтын хоёр дахь давлагаа Москвагийн ойролцоох бүсүүдийг хамрах болжээ.

Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн халдвар авсан хагас сая, эндсэн 6.5 мянган тохиолдол шинээр бүртгэгдээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)