ЭМЯ: Сүүлийн хоёр хоногт шинээр халдвар илрээгүй

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Сүүлийн хоёр хоногт нийтдээ 1242 хүнд хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

53 настай эмэгтэй эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ.

Монгол Улсад батлагдсан  нийт тохиолдол 340 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн нь 92 хувийн эдгэрэлттэй байна.  Эдгэрсэн хүмүүсийн гурав нь сувилалд, ес нь гэрийн ажиглалтад 301 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.

ХӨСҮТ-д өнөөдөр 27 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд 19 нь хөнгөн, найман нь хүндэвтэр байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Aldchaagv bizdee Dotroo

    0 0 Хариу бичих