Карабахын дайн 33 дахь хоногтоо үргэлжилж байна

Уулын Карабахад эхэлсэн Армен-Азербайжаны дайн өнөөдөр 33 дахь хоногтоо үргэлжилж байна. Дайтагч талууд өчигдөр /пүрэв гаригт/ гал зогсоох ээлжит оролдлогоо хийсэн ч амжилтад хүрээгүй аж. Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зуучлалаар Женевт уулзах ёстой байсан ч Баку албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тул эцсийн мөчид хойшлогджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Уулын карабахт нэн даруй гал зогсоох шаардлага байгаа талаар ээлжит удаагаа мэдэгдэл хийлээ. Өчигдөр мөн амиа алдсан цэргүүдийн цогсыг хүлээлгэж өгсөн анхны тохиол гарсан байна. Энэ ажиллагаа ОХУ-ын оролцоотой явагджээ.

Хоёр тал гал зогсоох хэлэлцээр хийх гээд байгаагийн гол шалтгаан нь амиа алдсан цэргүүдийн цогсыг солилцох явдал ч одоогийн байдлаар гурван ч удаа гал зогсоох тохироонд хүрч, нэг нь ч биелээгүй байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)