Цагаан идээ худалдаалах нэрийдлээр ховор амьтны эд эрхтэн борлуулж байжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд цагаан идээний худалдаа эрхлэх нэрийдлээр ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдаалж байжээ. Тус хэргийг хөвсгөл аймгийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид илрүүлж, саатуулсан байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д гэгчийн эзэмшлийн байшин, агуулахаас нь хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы хатаасан  арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг,  хуш модны самар 270 кг-ийг тус тус хадгалж байсныг хураан авжээ.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжтэй учир  нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)