Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу энэ долоо хоногийн лхагва гаригт хуралдаж өндөржүүлсэн бэлэн баййдлын хугацааг сунгах эсэх, "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилт зэргийг хэлэлцсэн. Харин өнөөдөр 15.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Ээлжит бус хуралдаанаар эрсдэлтэй зарим боомтыг хаах эсэхийг хэлэлцэх юм байна. Учир нь, ачаа тээвэр хийж буй хилийн боомтуудаар коронавирус дамжин орж ирж байгаа бөгөөд цаашид энэ эрсдэл нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)