Засгийн газар зарим боомтыг хаах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу энэ долоо хоногийн лхагва гаригт хуралдаж өндөржүүлсэн бэлэн баййдлын хугацааг сунгах эсэх, "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилт зэргийг хэлэлцсэн. Харин Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Ээлжит бус хуралдаанаар эрсдэлтэй зарим боомтыг хаах эсэхийг хэлэлцэж байгаа гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ. Учир нь, ачаа тээвэр хийж буй хилийн боомтуудаар коронавирус дамжин орж ирж байгаа бөгөөд цаашид энэ эрсдэл нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр тээврийн жолоочоос коронавирус илэрсэн гэх мэдээлэл байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. КОРОНА ВИРУС ОХУ , КАЗАХСТАНААС ОРЖ ИРЭХ ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ , АЮУЛТАЙ !!! ХЯНАЛТ ШАЛГАЛТ СУЛ ОРЖ ИРЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛЧИХООД БАЙНА !!

    0 0 Хариу бичих