Хайбрид машины зайг Монголд дахин боловсруулах талаар ярилцжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюкитай хайбрид буюу хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машины ашиглалтаас хасагдсан зай хураагуурыг хоргүйжүүлэх, дахин боловсруулах талаар хамтарч ажиллахаар уулзалт хийжээ. Түүнчлэн Японоос оруулж ирж буй хуучин авто машины мэдээллийн санг үнэ төлбөргүй солилцдог байхыг санал болгосон байна. Элчин сайд Кобаяаши Хироюки уулзалтын үеэр Гибрид машины ашиглалтаас гарсан зай хураагуурыг хоргүйжүүлэх, дахин боловсруулах судалгааг “Тоёота” компани судалж, шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.

Шатахуун бага зарцуулдаг давуу талтай ч хэрэгцээнээс гарсан зай хураагуурыг Монголд утсгах боломжгүй байгаа учраас хөрс бохирдуулах аюул нүүрлээд буй юм. Олон улсын хэлэлцээрийн дагуу авто машины акумлятор, зай хураагуурын үйлдвэрлэсэн улс  нь устгалд оруулахаар тусгасан байдаг ч Монгол Улс тэрхүү гэрээнд нэгдэн ороогүй учраас буцааж чаддаггүй юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)