Цагдаагийн алба хаагчдыг сургалтад хамруулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-тай хамтран Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын суурин төлөөлөгч Тара Нил болон төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн шүүх, прокурорын байгууллагын алба хаагчид, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, энэ төрлийн зөрчил, дуудлага мэдээллийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий алба хаагчид оролцов.

Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх ажиллагааны талаар онол, практикт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, практикт гарсан, шийдвэрлэхэд хүндрэл учирсан бодит жишээн дээр тулгуурлан шийдлийг хэлэлцүүлснээрээ онцлог болсон юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)