Он дамжин хэрэгжүүлж байгаа 26 төслийн ажлыг 2021 онд дуусгана

Өмнөх онуудад ажил нь эхэлсэн 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлгийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн он дамжин хэрэгжиж байгаа авто  замын 43, гүүрийн байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын  шугамын 11, дулааны шугам сүлжээний гурав, инженерийн шугам сүлжээний 26 төсөл байгаа аж. Эдгээрийг 2021 онд ашиглалтад оруулж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)