АНУ-д Covid19 халдварын тохиолдол есөн сая давлаа

Жон Хопкинсийн их сургуулийн тооцооллоор АНУ-д халдвар авсан хүний тоо есөн сая долоон мянга 298-д хүрлээ. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн улсын 229 мянга 293 иргэн цар тахлын улмаас амиа алдсан бол гурван сая 554 мянга 336 өвчтөн эдгэрсэн байна. Муж улсуудаас Калифорни 925 мянга 509 тохиолдол бүртгэгдсэнээр хамгийн өндөр тархалттай бүс нутгаар нэрлэгдэж байгаа. Техас (919 661), Флорида (799 738) мужуудад ч вирусийн тархалт өндөр байгаа юм.

ДЭМБ-ын мэдээлснээр COVID-19-ийн нийт 45 сая тохиолдол бүртгэгдэж, нэг сая гаруй хүн амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)