Исламын хэт даврагчид Вена хотын католик сүмд халджээ

Баасан гарагт турк гаралтай 50 гаруй залуус Вена хот дахь Гэгээн Антониогийн католик сүм рүү нэвтэрч эд хогшилыг нь эвдэн сүйтгэсэн тухай Kurier хэвлэлд бичжээ. 

Сүмийн тахилч нар цагдаа дуудсан боловч танхайрагчид зугтаж амжсан байна. Гэхдээ гудамжны камерын тусламжтайгаар хууль зөрчсөн хүмүүсийг бичлэгээр илрүүлж, заримыг нь баривчлаад байна. 

Танхайрагчдаас арав гаруй хүн өмнө нь олон нийтийн хэв журам зөрчсөн хэргээр цагдаагийн бүртгэлд тэмдэглэгдсэн байжээ. Австрийн цагдаагийн алба тэднийг Туркийн исламистууд гэж үзэж байна. 

Хэрэг явдлын дараа Австрийн канцлер Себастьян Курц "Энэ улсад христэд итгэгчид итгэл үнэмшлээ аюулгүй хэрэгжүүлэх ёстой.  Австрийн эрх баригчид улс төрийн исламист үзлийн эсрэг тууштай тэмцэнэ" гэж мэдэгджээ.

Сүм аюулгүй байдлыг хангах үүднээс хэсэг хугацаанд хаагаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Kaddafi g alsniihaa shang Europe chuud sain hurtej bna amerik dalaigaar tusgaar

    0 0 Хариу бичих
  2. tsagaach naraa zailuulooo thgvi bol bvgd a luulna

    0 0 Хариу бичих