Брэд Питт дахин гоонь эр болжээ

Холливуудийн жүжигчин Брэд Питт загвар өмсөгч Николь Потуралски нар зам замаа хөөсөн талаар барууны хэвлэлүүд шуугиж эхэллээ. Наймдугаар сард анх хамтдаа олны өмнө гарсан хосуудын харилцаа "бүрэн дууссан" гэж ойрын эх сурвалж нь хэвлэлд мэдээлжээ. "Брэдийн шүтэн бишрэгчдийн бодож байгаа шиг энэ харилцаа тийм ч ноцтой зүйл байгаагүй" гэж эх сурвалж нэмж хэлэв.

56 настай жүжигчин эрийг нөхөртэй герман бүсгүйтэй 2019 оны наймдугаар сард танилцсан гэдэг. 27 настай загвар өмсөгч бүсгүй рестораны эзэн 68 настай Роланд Мэригийн эхнэр, нэг хүүгийн ээж юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)