ФОТО: Олон улсын сансрын станцаар аялъя

Олон Улсын Сансрын Станцыг сансарт байнгын судалгаа шинжилгээ явуулах зорилгоор 1998 оны 11 сараас эхлэн тойрог замд угсран байгуулж олон улсын сансарын байгууллагууд хамтран ашиглаж байна. Станц дэлхийгээс 420 км өндөрт 27700 км/ц хурдтайгаар өдөрт дэлхийг 15,8 удаа тойрдог, 450 тонн жинтэй, 108м х 73м х 20м хэмжээтэй. 2000 оны арваннэгдүгээр сарын 2-оос ОУСС-д анхны баг байнга оршин сууж эхэлсэн. Италийн сансрын нисгэгч Паоло Несполи, гэрэл зурагчин Роланд Миллер нар та бүхнийг ОУСС-аар аялуулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)