Гэрийн нөхцөлд ариутгалын бодис бэлтгэх зөвлөгөө

Цар тахлаас сэргийлэхийн тулд ахуйн ариун цэврийг сайн сахиж, ариутгал халдваргүйтлийн дэглэм мөрдөх шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байна. Иймээс өрх гэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх талаарх зөвлөгөөг хүргэж байна.  

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өрх гэрээ хэрхэн ариутгах талаарх ЭМЯ-наас гаргасан зөвлөмж: 

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
  • Ахуйн бээлий хэрэглэх

Анхаарах зүйл:

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгална. 
  • Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг бага хэмжээгээр, маск бээлийтэй хэрэглэх.
  • Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй.

Гэрийн нөхцөлд ариутгалын бодис бэлтгэх зөвлөгөө

  • Нэг аяга буцалсан ус
  • Нэг аяга винегар (12 хүртэлх хувийн бүх төрлийн цагаан цуу буюу уксус) 
  • Цайны модны эфирийн тос 25 дусал 
  • Нимбэгний эфирийн тос 25 дусал
  • Бүгдийг холиод шүршигчинд хийнэ.  

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)