Хүмүүс 40-50 насандаа ганцаардал мэдрэх нь элбэг

АНУ-ын Сан-Диего дахь Анагаахын их сургуулийн судлаачид нас, насны хүмүүсийн ганцаардлын түвшинг судалжээ. Тус цахим санал асуулгад 20-69 насны 2843 хүн хамрагдсан бөгөөд ганцаардлын төвшин 20-30 насныхан дунд хамгийн өндөр байгаа нь тогтоогдсон байна. Учир нь энэ насны хүмүүс карьераа бүтээх, ханиа хайх, өөрийгөө үүрэгжүүлэх зэргийн улмаас стресс ихтэй байдаг аж. Харин 60-аас дээш насны хүмүүс ганцаардал бага мэдэрдэг гэж хариулсан аж. Мөн 45 орчим насыг ганцаардлын оргил үе гэж үзсэн байна. 40-50 насны хооронд ихэнх хүнд эрүүл мэндийн асуудал тулгардаг бөгөөд энэ насанд хүн хагацалтай учрах нь их байдаг ажээ.

Энэхүү судалгааны материалыг Journal of Clinical Psychiatry сэтгүүлд нийтэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)