Биатлоны шигшээ багийн бүрэлдэхүүн Австрид бэлтгэл хийж эхэллээ

Монгол Улсын Биатлоны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн Австри улсад Обертиллиаж биатлон Арена баазад цасны бэлтгэлдээ оржээ.

Тус баазад Итали, Австри, Польш, Румын, Япон, Беларусын багууд одоогийн байдлаар бэлтгэлээ хийж байна. Багийн ерөнхий дасгалжуулагч А.Попов, ерөнхий менежер Б.Лхагвасүрэн нар цаашид бэлтгэлийн хуваарь болон зохион байгуулалтын асуудлаархи нэгдсэн техникийн зөвлөгөөнд оролцож байгаа гэлээ. Манай улсын баг тамирчид эхний өдрүүдэд буудлага бага хэмжээгээр хийж ихэнх цагаа цасанд дасан зохицох бэлтгэл хийх бололтой. Учир нь дан ролликоор бэлтгэл хийж байгаад цасан дээр гулгахад нэлээд  төсөөрсөн байдаг ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)