Европт хөл хорионы улмаас автомашины борлуулалт буурчээ

Европын улс орнууд коронавирусийн халдварын тархалтыг бууруулах зорилгоор хөл хориогоо дахин чангатгаснаар автомашины борлуулалт буурчээ. Тодруулбал, бүртгэгдсэн шинэ автомашины тоо аравдугаар сард 7.1 хувиар буурсныг Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо мэдээлсэн байна.

Франц болон Их Британийн хувьд аравдугаар сард болон 11 дүгээр сарын эхээр хөл хориог чангатгаж, автомашины үзэсгэлэнгийн танхимуудыг хааснаар компаниудад хүндрэл учруулж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)