Гадаад төлбөр тооцоо хэвийн байна

Арилжааны банкууд цахим горимоор ажиллаж байгаа энэ цаг үед гадаад болон дотоод төлбөр тооцоонд ямар нэгэн саад учирч байгаа эсэхийг Монголбанкнаас тодрууллаа.

- Арилжааны банкуудын төв оффис ажиллаж байгаа. Ялангуяа банкуудын төлбөр тооцоо, голлох бүтээгдэхүүн борлуулалтын нэгжүүд байнгын ажиллагаатай ажиллаж байгаа учраас өнөөдрийн байдлаар төлбөр тооцоонд ямар нэгэн саад учраагүй хэвийн байна. Хөл хорионы хугацаанд Монголбанкнаас болон банкууд лавлах утас ажиллуулан иргэд, харилцагчдаас ирэх ямарваа санал хүсэлтэд шуурхай  хариу өгч ажиллаж байгаа.

Гадаад төлбөр тооцоо ч мөн хэвийн хийгдэж байна. Хэрэв гадаад төлбөр тооцоотой холбоотой ойлгомжгүй асуудал гарвал харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсанд холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо саадгүй хийх боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Western Union s mungu awmar bna. Yaj awhuu? Валью ariljaa haana hiih we???

    2 0 Хариу бичих