Ойрын хавьтлаар бүртгэгдсэн бүлэг хүнийг хайж байна

Эмоци продакшны тоглолт үзсэн бол ард иргэдийн дунд халдвар тархахаас сэргийлэн ухамсартай байж 92263888, 92268517 дугаарын утсаар холбогдоно уу хэмээн хуулийн байгууллагаас мэдээлэл хүргүүлж байна.

 Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлэх шаардлагатай байгаа тул, зарласан харьяалалд байгаа хүмүүс ирж шинжилгээ өгөх хэрэгтэй байна.

Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн хэсэг бүлэг хүн байгаа.

Тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу тодруулбал,

Аравдугаар эгнээний 29-32, 45-47
Арваннэгдүгээр эгнээний 39-40
Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
Арванзургаадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож манай лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. ухамсраараа очоод шинжилгээ өгөөчэээ ядаж гэр бүлээ хайрладаггүйнму яаасан ухамсаргүйн вэ юунд нв зугтаад байгаан нэр ус гарах биш

    0 0 Хариу бичих
  2. Ene heden duraak ni odoo nuugdaad naass, pisdakuud Emotsi ch unalaa daa.

    0 0 Хариу бичих
  3. Хүүрэн алиалагч нарыг иймэрхүү шаарнууд үзнэ дээ

    0 0 Хариу бичих
  4. эмоци продакшн тоглолтоос олсон орлогоо УОК д хандивлах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
    • Яг үнэ

      0 0
  5. Er n yamarch toglolt, uzveriin negdsen biletiin systemtei bolchix xeregtei yum bndoo. Irged bilet avaxdaa irgenii unexlexee unshuulaad l. Tatvaraas ch zailsxiix bolomj n ch xumigdana. Jishee n baruun biletix gex company bux uzver uilchilgee concert, sportiin arga xemjeenii biletiig borluulj bna. Pandemiatai ued ch xumuusee oloxod amarxan bolchixno

    0 0 Хариу бичих
  6. Одоо цагт хошин урлагийн тоглолт, кара-оке-д ордог хун бас байсаар л бдаг юм бх да. Халдвараас айх ч сохоогуй. Хандлагаа оорчлоод узэх харах, чолоот цагаа аятайхан оортоо хэрэгтэй зуйлд зарцуулж баймаар юм аа.

    0 0 Хариу бичих
  7. хурдан очоод шинжлүүлчихвэл хөл хорио сунгахгүй дээ

    1 0 Хариу бичих
  8. Баахан гэр бүлээ араар нь тавьж явсан баагийнууд нуугаад хэлэхгүй ээ.

    1 0 Хариу бичих
  9. Хариуцлага нэх

    0 0 Хариу бичих