Самао улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Самаогийн эрх баригчид  өөрийн оронд коронавирусийн халдварын анхны тохиолдлыг бүртгэлээ гэж Samoa Observer хэвлэл мэдээлэв.

Тус орны Ерөнхий сайд Туилаэпа Саилеле Малиелегаои  мэдэгдэхдээ, CoViD-19 вирусийн халдвар далайчнаас илэрсэн ба тэрээр Шинэ Зеландын Окленд хотоос иржээ.

Түүнийг тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу нь нааштайгаар буюу давтан сорилтоор үр дүн нь сөрөг гарчээ.

Тусгаарлалтад байгаа далайчны хоёр дахь сорилтыг нь өглөөний 06:00 цагт авсан, үр дүн нь сөрөг гарлаа гэж тус улсын Ерөнхий сайд  хэлжээ.

Номхон далайн бүсийн Самао  улс үүнээс өмнө коронавирусгүй дэлхийн цөөн орнуудын нэг байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)