Тохижилт үйлчилгээний 1612 ажилтан зам цэвэрлэж байна

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1612 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар 154 удаагийн рейсээр 825 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 126 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)