Оросын Су-35 онгоц шилдгээр шалгарлаа

Оросын Су-35 сөнөөгч, бөмбөгдөгч онгоц америкийн алдарт стелс-сөнөөгч F-35 онгоцноос хоёр шатаар дээгүүр үнэлгээ авлаа.

Америкийн Military Watch хэвлэл Ойрхи Дорнодын орнуудын нисэх хүчинд  ашиглаж байгаа ТОП-5 сөнөөгч онгоцыг нэрлэжээ. Жагсаалтын эхэнд Оросын олон талын зориулалттай сөнөөгч 4++ үеийн Су-35 бичигдлээ. MW хэвлэлийн мэргэжилтнүүд  Су-35 онгоц нь нислэгийн шилдэг үзүүлэлтэйгээс гадна өндөр чадлын РЛС локатор, «агаар-агаар» ангиллын 300 км-ын тусгалтай Р-37М пуужин зэргийн хүчирхэг зэвсэглэлтэйг дурдаад ойрхи дорнодод  төдийгүй Африкт  шилдэг онгоц гэв. Су-35 онгоц  Египтын зэвсэглэлд бий.

Чансааны хоёрт америкчууд өөрсдийн дөрөв дэх үеийн F-15 сөнөөгчийг шалгаруулав. Уг онгоц 45 жилийн өмнө бүтээгдсэн ба тэр  цагаас хойш байнга сайжруулж иржээ. Саудын Арабын  Нисэх хүчин зуу орчим F-15SA сөнөөгч-бөмбөгдөгчийг ашиглаж байна. Энэ онгоц нь олон зориулалттай байлдааны зэвсэг суурилуулсан давуу талтай бөгөөд байд өндөр тусгалтай цохилт өгдөг гэж мэргэжилтнүүд үнэлжээ. 

Гуравт бичигдсэн тав дахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч F-35А онгоцыг Израилийн нисэх хүчин ашиглаж байна. Үйлдвэрлэгч нь онгоцны үзүүлэлтийг санаатайгаар дээш гарган бичиж түүнийг рекламдаж байгаа ч онгоц  үнэн хэрэгтээ, олон асуудалтай “түүхий” гэж шинжээчид хэлдэг. F-35 нь радио локацид баригдахгүй үзүүлэлтээс гадна олон тооны мэдрэгчээр тоноглогджээ. Гэхдээ хурд нь тааруу. Хурдлагчгүйгээр арай гэж дууны хурдад хүрэх бөгөөд удирдлагын компьютер нь олон дутагдалтай гэнэ.

Дөрөвт нь  америкийн онгоц тээгчийн  угтан сөнөөгч F-14 Tomcat  бичигджээ. Энэ онгоцыг 15 жил орчим ашиглахгүй байгаа ч радар, зэвсэглэлийг нь сайжруулагдсан загварууд нь зэвсэглэлд байгаа.

Жагсаалтын тавдугаар байранд Европын «Тайфун» Транш-2 сөнөөгчийг шинжээчид бичжээ. Уг  онгоц Саудын Арабын нисэх хүчинд ашиглагддаг.  Уг чансааг гаргахдаа дээрх бүсэд ашиглаж буй онгоцыг оруулсангүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Аргагүйшдээ нийтлэл ч нь улаан комунист самбуу гэдэг хүн бичиж байхад ингэлгүй яахав яаж ингэж худлаа бичиж чадаж байнаа жинхэнэ мэдээ нь дээрээ арай өөр байна даа

    0 0 Хариу бичих
  2. Арменид чацга онгоц гэдгээ харуулсан даа

    0 0 Хариу бичих
  3. Сая Карабахын тулаанаар Армянд байдаг оросын су онгоцуудаас нь нэг нь ч хөөрч чадсангүй. Арчилгаа, ашиглалтын зардал өндөр. Армяны тал ялагдсан шалтгаан нь агаарт ноёрхож чадаагүй байлдааны сургалт тактик байхгүй байсантай холбоотой.

    3 0 Хариу бичих
    • Асуудлын гол нь Орос Арменд туслахыг хүсээгүй гэмэн байсан.Учир нь Оросын тусламжаар л өдий улс орны дайнд хүрсэнээ мартаад сүүлийн үед НАТО болон өөр улсуудтай их сүжирч хэвлэлээр Оросуудыг харлуулсан мэдээлэл их явуулсантай нь холбоотой өөрөөр хэлбэл жаахан хашраасан гэж байсан.

      2 0
  4. Оросын цэргийн технологи үнэхээр аугаа л даа.

    4 4 Хариу бичих