НИТХ ирэх даваа гарагт цахимаар хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралджээ. Улс орны нөхцөл байдал хүндэрч, Covid-19 цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүд гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж нийслэлийн ИТХ-ын хуралдааныг товложээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааныг арваннэгдүгээр 23-ны 12:00 цагт цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Бид нийслэлийнхээ хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллах учиртай. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай шийдвэрүүд гаргаж, хамтарч ажиллах нь чухал байна. Иймд ИТХ-ын ээлжит бус хуралдааныг цахимаар явуулж, цаг үеийн тодорхой шийдвэрүүд гаргана" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)