Жо Байден 78 нас хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болоод буй Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден өнөөдөр 78 нас хүрч байна. Түүний зөвлөхүүд ирээдүйн Ерөнхийлөгч тэмдэглэлт өдрөө хэрхэн өнгөрөөх гэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Сонгуулийн сурталчилгааны туршид бүгд найрамдахчууд Байдены насны асуудлыг хөндөж, 74 настай Трамп өрсөлдөгчөө "Нойрмог Жо" хэмээн хочилж байсан юм. Гэхдээ өндөр нас Америкийн сонгогчдын хувьд тийм ч ноцтой асуудал биш. АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган 70 насныхаа төрсөн өдрөөс хэдхэн хоногийн өмнө үүрэгт ажлаа хүлээн авч, 78 насныхаа төрсөн өдрөөс өмнөхөн албан тушаалаасаа бууж байлаа. 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Д.Эйзенхауэр, 7 дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон нар 70 настайдаа Цагаан ордноос явж байсан бол 41 дэх Ерөнхийлөгч Жорж В. Буш 68 настайдаа их улстөрөөс явж байв. Хэрэв Байденын ялалт албан ёсоор батлагдвал 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болох АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын үеэр тэр 78 настай, 61 хоногтой байх болно. Ийнхүү тэрээр тус улсын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нүдэнд дулаахан сайхан хүн, монголд 2 удаа ирж байсан

    0 0 Хариу бичих