Энэтхэгт хөл хорио зөрчсөн тохиолдолд 2000 рупигээр торгож байна

Энэтхэгт энэ пүрэв гарагт коронавирусийн халдварын 45 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний нийт тоо есөн сая давжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Манай улсад өнөөдрийн байдлаар халдвар авсан 8.4 сая хүн эдгэрч, 132 мянга гаруй хүн нас барсан" гэж мэдээлсэн байна.

Энэтхэгийн Засгийн газар улс даяар шинжилгээ хийх газруудыг нэмэгдүүлж байгаа бөгөөд пүрэв гаргийн байдлаар 129 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэл Дели хотод халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан хотын захиргаа хатуу хязгаарлалтуудыг тогтоож, зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг 2000 рупи болгон нэмэгдүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)