Зарим захыг өдөр ажиллуулах санал хүргүүлжээ

Нийслэлийн махны хэрэглээний гол ханган нийлүүлэгч "Хүчит шонхор" зах дээр махны нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байгаа ч бэлэн байдлын дэглэмийн улмаас хөдөлгөөн хязгаарлаж байгаагаас үүдэн 10.00 цагаас хойш хааж буй талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлж байна. Энэ хүнс хангамжид сөргөөр нөлөөлж болзошгүй учраас махны гол нийлүүлэлт хийж буй захуудыг хаахгүй байх саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлжээ. Захууд өглөөний 7-10 цагийн хооронд ажиллаж байгаа нь зөвшөөрсөн цагт иргэд хүнсээ цуглуулахаар давхцаж, бөөгнөрөл үүсгэж байгаа учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дээрх саналыг гаргажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. horoo burt neg neg tseg bolgohgui yumuu zah ru ochij chadahgui yavuulahgui bga bizde

    0 0 Хариу бичих
  2. Энэ бол ямарч тооцоо судалгаагүй ард иргэдээ бодоогүй утгагүй шийдвэр.МАН--ы нөхдөд үүнийг аятайхан ард иргэддээ хүндрэл чирэгдэлгүй зохицуулахад одоогийн удирдлагуудад хэтээсээ толгой нь хүрэхгүйн дээ...

    2 0 Хариу бичих
  3. Өлбөрч үхүүлэх хужаа санаа

    0 0 Хариу бичих
  4. Энэ сайт худлаа юм бна шүү

    0 0 Хариу бичих
  5. Засаг сайн бга

    0 2 Хариу бичих
  6. Гадаа агаарт эрсдэлгүй гээд байх юм . Үнэн үү.

    1 0 Хариу бичих
  7. Цагийн хязгаараа болж үз. Цаг болзож бөөгнөрүүлээд балай юм уу хайшаа юм.

    4 0 Хариу бичих