Цахим үнэмлэхний QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр нэгэн захирамж гаргажээ. Уг захирамж нь цахим үнэмлэхийг нь ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөнийгн бүртгэх тухай захирамж юм. Энэхүү захирамжийг бүрэн эрхээр нь танилцуулъя.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.17, 37 дугаар зүйлийн 37.2.8, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 15 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг хугацаанд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж хөдөлгөөний зураглалыг үнэн зөв гаргах үүднээс иргэний цахим үнэмлэхний QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/-т даалгасугай.
  2. Нийслэлийн гудамж, талбайд зорчиж байгаа иргэд болон төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтын мэдээллийг систем ашиглан бүртгэлжүүлж, нууцлалыг хадгалж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/-т, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосугай.
  3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Ихбаяр/-д даалгасугай.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Цахим үнэмлэх гэж юуг хэлээд байна аа.Иргэний үнэмлэхээс өөр юм уу? Өөр тусдаа бол тэр цахим үнэмлэх гээд байгаа юмаа бидэнд таниулж, яаж авах эсвэл ямар программаас суулгаж зэрэг аргачлал өгнө үү?

    0 0 Хариу бичих
  2. Stahim vnemlehgvi hvmvvs ni yaah yum baristina shv de

    0 0 Хариу бичих
  3. Болд

    2 0 Хариу бичих
    • Хаха. тархи чинь гүйцэт боловсорсон юм уу? Хүмүүс хаашаа зорчсон мэдээлэл байхгүй бол энэ өвчинг дарж чадахгүй. юм л боловол дөглүүлж байна. хашуулж байна гээд уйлаад байдаг хүмүүс бие түрүүлээд томорсон дотороо боловсроогүй хүүхдүүд байгаа байгаа байхдаа.

      0 0