Бараа бүтээгдэхүүн түгээлтийн машинуудыг бүртгэж, QR кодтой болгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж бараа бүтээлтийн авто машинуудыг 22.00-06.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж, түгээлтийг нь хийлгэх захирамж гаргасан. Гэвч энэ нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон хүнсний дэлгүүдэд хүндрэл учруулж эхэлсэн учраас Улсын онцгой комиссын зүгээс үүнийг өөрөөр шийдвэрлэх чиглэл өгсөн юм. Үүний дагуу үйлдвэрлэгчид, хүнс импортлогчдын түгээлтийн машинуудыг нэг хоногт багтаан QR кодтой болгож холболт хийн бүртгэж дуусчээ. Ингэснээр хүнсний түгээлт болон эмийн түгээлтийн хязгаарлалтыг сулруулж хүнсний түгээлтийг 10.00-17.00 цагт хийх боломжтой болж байгаа ажээ

Харин одоо найм болон зургаан нэрийн нийт 3731 дэлгүүрийн 10 мянга орчим машины бүртгэл, холболтын ажлыг хийж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Яаж бүртгүүлж QR кодоо авч бга юм болоо

    0 0 Хариу бичих
    • harin yaaj awch bga bolooo

      0 0