Богд: Одоо л үгээ хэлдэг цаг

Oлон улсын харилцааны түүхч мэргэжилтэйн хувьд жирийн иргэнийг бодохул түүхийн шинжлэх ухаанд арай илүү ойр байж магад. XXI зууны энэ цаг үеийн монгол хөвгүүд, охид, залуу, балчир үеийнхэн Монголын түүхийг ойлгож мэдэх талаар хойрго хандаж явдагт харамсдаг хүний нэг нь би байна. Иймд гурван тайлбар өчье:

Хөшөөг нь босгож мөнхжүүлнэ, түүхэн хүн болгоно гээд буй VIII Богд гэгээний талаар энэхүү нийтлэлийг БНУ тунхагласны ойн өдрийн өмнө хэргээр бичлээ. 
Бас 2021 онд МАН-ын ба Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох тул “Хос 100”-гийн наана хойч үедээ зөв тайлбар эргэлтгүй үлдээгээсэй гэсэндээ бичлээ. 
Би бол кино найруулагчийн ууган хүү. Бага насны минь ихээхэн цаг хугацаа “Монголкино” үйлдвэрийн заал танхим, техникийн цех тасгуудад өнгөрсөн. Иймд ганц түүхчийн өнцгөөс бус, бас уран сайхны өнцгөөс, амьдралд ойр энгийнээр зураглал гаргалаа. 

“Монголкино”-ны тухайд яг тэр киног нь, киночдыг нь, алдар суут алтан үеийн жүжигчдийг ньшүүмжлэх гэж байгаа юм биш. Тэр кинонуудыг гаргасаар байгаа ТВ-үүдийг, сошиал ертөнцийг шүүмжлэх гэсэн юм. HD гэж нэг программаар хуучин киног сэргээгээд шинэ болгочихож болдог юм байна. Сэргээлээ, сайн байна. Зүгээр л архивтаа хадгалчихмаар санагдах юм. Больмоор байна. 

Үе үе олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа, бас Youtube сайтад оруулчихсан “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр суугаад залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцэхдээ туллаа. Хойч үе маань яг тиймээр нь хүлээн авна. Гарцаагүй, хөшөө дурсгал нь босоод ирдэг, бөөн инээдэм, доромжлол. Хэлэх үггүй!

Энэхүү Богдыг ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, чухам л түүний буян, ухаанаар монголчууд Манжаас салж, тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн хэмээн үздэг нэртэй түүхч найз нараа (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) өмгөөлөн энэхүү нийтлэлийг бичиж байна хэмээн тооцно уу. Тэд маань яагаад дуугүй суугаад байдаг, тэгэх тусмаа өөрсдийнх нь нотлон гаргаж ирсэн шинэ дүгнэлтийг зориуд унагах гэсэн мэт уншигчид, үзэгчдийг нэр бүхий уран сайхны кинонуудаар хордуулаад байгаад тэд маань ус балгачихсан аятай эвлэрэн өнгөрүүлэхүйд нь гайхан гайхан сөрөг үгсийг хэлхлээ.

1942 онд зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн “Сүхбаатар” кинонд энэхүү Богд нь ёстой нэг хорлонтой, зэвүүцмээр, зүхмээр дүрээр гарч байнаа. Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж Тасганы овоогоор даван Гандангийн дэнжээс урагш маршилж байна. Өндөр Жанрайсагийн тагтан дээрээс хаан Богд хатан Дондогдулам, хувийн эмч Бадмаа маарамбатайгаа зогсож сонирхож байна. Тэр гурвын яриа:

-Тэд нар ирэх нь энэ үү?
-Таныг бурханы орноос ирсэнтэй адил хүндэтгэж байна.
-Сүхбаатар хаана байна?
-Тэр түрүүнд нь явж байна.
-Алив, яасан ч сайхан эр вэ.
-Бадмаа, чи дуулж бай, энэ хүнийг үгүй хийх хэрэгтэй. Үгүй хийнэ. Чамд чанга хатуу эм байна уу, Бадмаа?
-Амьд байлгах юм уу, тонилгох юм уу?
-Тонилгох оо!

Ардын хувьсгалын удирдагчийг алж тонилго гэсэн үүрэг өгчихөөд Богд цаашаагаа орчихдог. Тэгж зарлигдсаных нь дагуу маарамба нь жанжны гэрт нь ирж хор өгдөг. Тэр дүрсийг үзэхээс зарсхиймээр. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг ийм ойлголттой залуу балчир үрс маань хүлээн авах хэрэг үү? Жанжин Сүхбаатарыг Богд хордуулж алсан!

“Тунгалаг тамир” киноны 2-р бүлэгт Хааны өвлийн ордны гадаа Богд хоёр бараа бологчтойгоо явж байна. Ийм нэг тайлбар дагалддаг. 

-Богд. Гамин, Баронтой нийлж Монгол оронд түмэн зовлон учруулсан. Богд бол үлэмж хүчтэй дайсан юм аа. Энийг гамин барон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Ардын журамт цэргийг Хүйн Бургалтайд ирэхэд Богдын элч угтан очиж уулзаад урт хадаг барьжээ. Тэр бол аргагүй дарагдаж бахардсан хүний элч. Ялагчийг зусардсан бялдууч хүндэтгэл байлаа. 

Мөн тэр кинонд ийм нэгэн яриа бий. Ардын засгийн төлөөлөгчөөр томилогдсон Эрдэнэд жанжин Сүхбаатар үүрэг өгч байна. 

Эрдэнэ асууж байна:

-Хаад ноёд, хутагт хувилгаад, баячуудыг яах вэ?

Жанжин хариулж байна:

-Одоохондоо бидэнд түр ч гэсэн хань хэрэгтэй. Бид Богдод хайртайдаа түүнийг хэмжээт эрхт хаан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж, ухаан бодолд нь шингэсэн шарын шашинтай зөв хандахад л хамаг учир нь оршиж байгаа юм. Гэхдээ зорилгоо гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэргээсээ ухрахгүй ээ. Бидний дайсан ухаантай ч, зальтай ч, бид тэднээс ухаантай аргатай байж ялна. 

Эдүгээ Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьжээ. Богд бол дайсны цаадхи дайсан, урвагчийн цаадхи урвагч, бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсийг Жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань жанжин Сүхбаатар түр ашиглаад л дараа нь устгачихна гэсэн заналхийлэл бас явж байна.

“Хатанбаатар” киноны 1-р бүлэгт ийм нэгэн хэсэг бий. Богд бүр өвгөрчихсөн Өвлийн ордондоо заларч нөмгөн орон дээрээ тойлуулж байна. Хэлж байнаа:

-Би ч аалзны шүлсэнд орооцолдоно гэдэг болоод байна. Эд нар намайг их ороож байна. Миний төлөг төөрчээ. Чи нэг үзээдэх.

Тэгсний дараа Хатанбаатарыг хүлээн авч Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт нь тамгаа дарж өгч байна. Богдын яриа:

-Улаан Орос чинь Хаанаа ширээнээс нь буулгаж...

Тамгаа дарсны дараа Хатанбаатарыг гаргачихаад хэлж байна:

-Байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо?
-Би, би юу, юу хийчих вэ?

Зүрхээ зүсүүлсэн, зөнөж тэнэглэсэн нэгэн Богд тэр кинонд дүрслэгджээ.

XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу?

“Өглөө”, “Тэмцэл” кинонд Монгол Ардын Намыг үндэслэгч, анхны удирдагч нь асан Бодоо, Данзан нарыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтдаар тэр хоёрыг дүрсэлжээ. Гамин, Бароноосоо долоон дор бүр алуулж байхдаа таарсан дайснууд!

Жанжин Сүхбаатар Бодоог тодорхойлж хэлж байна:

-Бодоо бол зөвхөн Бодоо биш. Цаана нь Дамбийжаа, Хятадын цэргийн эрхтэн байгаа юм. Энэ хэргийг басч болохгүй ээ.

“Өглөө” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулжээ. Тэнд ингэж ярилцдаг даа. Охидын гэзэг үс, дээлний нударга тайрч нугалаа гаргасан гэмээ цайруулж Бодоо ярьдаг. Ардын Нам, Засгийн эсрэг Дамбийжаатай хуйвалдаад багагүй эсэргүү ажил сэдсэнээ Богдод тайлагнадаг. Богд эсэргүү ажилд нь амжилт хүсч хичээж үзээрэй гэж захидаг. 

“Тэмцэл”-д нь Бодоо тэр чигтээ эсэргүү дайснаар тодордог. Эсэргүү бослого нь бүтэлгүйтсэний маргааш Наадмын нээлт дээр Богд ялагдлаа хүлээн зөвшөөрч “Бодоо буруу юм хийжээ, Сүхбаатарыг жигшээчихлээ” гэдэг дээ. МАН-ын дарга, хувьсгалын тугч Данзанг тэр хоёр кинонд аль муу муухайгаар нь дүрсэлжээ. 2021 онд тэмдэглэх МАН-ын 100, Ардын хувьсгалын 100 жилийн ойн наана зөв шийдвэр гаргамаар байна, бүр Засгийн газрын түвшинд. 

Хоёр хувилбар байна: 1) Бүтнээр нь архивлаад хадгалах; 2) Эсвэл үзүүлэх гэж байгаа бол өмнө нь түүхч нараар (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) тайлбарлуулж, тайлбар зүүлт дагалдуулж үзүүлж байхыг санал болгоё.

Гэхдээ хорлонтой гэмээр нэг үгээ би энд эшлэн нийтлэлээ өндөрлөе. Биднийгээ оросууд үнэлж байгаа жишээ. Оросын нэрт зохиолч, улстөрч агсан Эдуард Лимонов: –Буддын шашин миний санаанд хүрсэнгүй. Манай Оросын буриадууд монголчуудыг нэг их тоодоггүй. Харин би буриадууд шиг их зан гаргаагүй. Буриадууд монголчуудыг хамгийн сүүлд буддын шашинд орсон гэж доош нь хийдэг. Оросын Европын хэсгээс харахад Буддын шашин эртний өвөрмөц, ухаалаг шашин шиг харагддаг байлаа. Монголд ирээд харахад буддизм нь Будда болон санаагаараа зохиосон хэдэн мянган бурхнаа сурталчилсан, Энэтхэгийн хиндүзмын нэг төрөл мэт харагдсан. Энгийн ард олны толгойг эргүүлж, буддын шашныг тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ олон хэцүү зүйлсийг зохиосон байх аа даа. Буддын шашин надад цирк, эсвэл цыгануудын зальтай үзүүлбэр шиг санагдсан гэжээ. 

Энэ бүхэнд миний номын садан хоёр эрдэмтэн маань бас хариултаа өгнө үү! Цаагуураа VIII Богдыг маань энэ Лимонов хэлээд тавьчихсан юм биш үү???


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. Энэ Баярхүү гэж гар залуучуудыг шашин шүтлэгт уриалаад байгаа юм уу? Уг нь боловсролтой, шинжлэх ухааны талын хүн баймаар дүртэй хүн харагддагийн. 1920-оод оны үеийн Монголын хоцрогдлын нэг шалтгаан нь шашин байсан. Шинжлэх ухаан гарч ирээгүй байхад шашин анагаах ухаан, гэгээрэл гээд бүх юм байсан. Шижлэх ухаан байгаагүй учраас тэр. Харин шинжлэх ухаан хөгжихөөр шашин байраа тавьж өгч хүн төрөлхтөн өөдөөгөө шат ахин хөгжиж ирсэн юм. Тийм учраас ард түмнээ шашнаас салгаж шинжлэх ухааныг оруулж ирэхийн тулд кино, уран зохиол гэх мэт хэрэгслээр шашны болохгүй, бүтэхгүйг ойлгуулж, ухуулахаас яах юм бэ?. Харин Богдын улс төрийн байр суурь бол тусдаа асуудал.

    0 0 Хариу бичих
    • цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө...

      0 0
  2. энэ шарын шашин миний цирк биш, дотрох monkeys сармагчингууд нь ч минийх биш

    0 0 Хариу бичих
    • тогмидод өмгөөлөгч хэрэг болно

      0 0
  3. лимонов санаанд хүрсэнгүй, яаж ч концентрированная серная кислотаг гүйцэхэв дээ.

    0 0 Хариу бичих
  4. бодоо гэж биш бодуа гэж уншигдаад байдгийм. таанцан. таанцан кинон дээрх шигээ хуралдаад л ширүүн сүртэй бут авалцаад - уран сайхны хэтрүүлэг. ма улсын их хурлын залуу бэзнэс гишүүд шиг хуралдаа ирэхээ больчихсон байсан юм. учралаа, содбилгээ, номтоо, сэрээрэй, босоорой хуралдаа ирээрэй гэж зарласан хуралдаан зурагтаар гардаг биз дээ.

    0 0 Хариу бичих
  5. баронын нэг хойд дүр мүрээр тодруулж баахан хөөргөсөн юм бишүү. итгэл үнэмшилдээ үнэнч хүн чинь гэцүү юмөө. бароныг байцаасан байцаалт орост бий. саявтархан хагас хугас гарна лээ. цаазаар авайчихдаа олон гэмт хэрэг, цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээр нь биш, эх орноосоо урвасан гэсэн зүйл анги өгсөн байна гэвүү.

    0 0 Хариу бичих
    • цэргийн гэмт хэргүүд нь, нэг цэргийх нь аллага бүр онцгой бичигдсэн байдгийм.

      0 0
    • бароныг

      0 0
    • богд нэг тэмдэг өгч явуулдаг. 50 гтолгой 50 нойтон толгой.

      0 0
  6. богдын малгай таван талтай биш билүү. ригнаа 5. үгүй билүү. дөнгөн данган 4.

    0 0 Хариу бичих
    • дүрийг нэг өмсөж үзсэн бол тайлж чадахгүй. зурагтаар гарахгүй бол амьдарч чадахгүй болно. тэр чигээр нь оршуулахаас өөр аргагүй болно. н.цэвэгмэд (хувцас дүртэй холбоотой ийм мессэж байдаг).

      0 0
    • - байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо? - хэн бэ чи? ''''шүгдэнчид, non шүгдэнчид'''' тиймэрхүү асуулт тавьдаг юм шиг байгаан.

      0 0
  7. кино задлал шинжлэл юмуу? юун гоёийн. тэр үеийн кинонд хувцасыг оригоор нь өмсөж тоглосон.

    0 0 Хариу бичих
  8. Өлсөөд байнаа

    1 0 Хариу бичих
  9. Баярхүү минь дээ олон хэл дээр олон янзын мэдээ уншдаг биз.Тэр олон мэдээндээ шүүлтүүр хийхгүй төөрөгдөөд байна уу даа. Арайч богд гээд хошууч болмооргүй байх аа. Монгол гэж омогшихдоо 2220 хэд ч гэлүүдээ төр ёстой гэдэгч 1921 оноос өмнө өнөөдрийн яриагаар бол цэвэр монгол цустай хүн төрийн тэргүүн байсан уу? Анхдугаар богд Өндөргэгээнээс хойших богдуудаас 8-р богдыг бид мэдээд байна 1-р богдоос 8-р богдын хооронд 6 богд байж тараад байх. Эдгээр 6 богд монгол хүн байсан уу? тэд ямар бодлого барьж байв , төрт ёсны залгамж чанар,хар харцагны бодлого нь хаана байв. байсан уу үгүй юу зүгээр манжийн засгаас явуулж байсан шарын шашинаар мунхруулсан тоглоомын төр байв уу?гээд тодорхойгүй олон асуудал байхад зөвхөн 8-р богд гээд урд хожид байгаагүй удирдагч гарчихсан мэтээр ярих нь зөв үү? гэдэг өөрөө асуудал . Энэ цаг үед монгол түшээд юу бодож,юу хийж байв?Үүрэг оройлгүй амьтад байсан уу? Түвдээс 5 настай хэл мэдэхгүй,газар мэдэхгүй хүүхэд ном эрдэм сураад эрийн цээнд хүрч төр барих хэмжээнд боловсорно гэдэг 1-2 жилийн ажил биш нь тодорхой. Бодолтой болгоомжтой бичих нь судлаач таны хувьд бусдаас нарийн нягт бодож болвсруулж нийтийн хүртээл болгомоор. Цаг зуурын сэтгэл хөдлөлөөр хандахгүй байгаасай

    0 0 Хариу бичих
    • 2-7 р дүрийг тангарчаа биз дээ

      0 0
    • хөл дээрх тоглоомоороо тоглоод... заваан юмнууд гээд шинэ testament дээр гардаг.

      0 0
    • 5 настан тоглоомоороо тоглоод л. дүр үзүүлнэ. яг ч бас өмнөхөө санасан юмгүй, тэрийг нь институц хийгээд байх шиг. малгай эрих таних - хуйня. 22 жил ха га үзэж цаг алдана гэдэг тиймэрхүү л юм. цаг тулчаад байдаг.

      0 0
    • европын хэсгээс харахад... нэг тангарагын буг нь нөгөө тангарагын буг-аа намнана гэсэн тангаргын дагуу хоёр буг-ыг саявтархан намнасан гэнэ үү. гадныхан чинь күэ мөн их янз бүрийн юм бичихын. шарыхаас 2 явсан.

      0 0
    • европын хэсгээс харахад буддын шашин эртний өвөрмөц, ухаалаг шашин гэчихээд энэ далай ламын дүр 6р дүрийн дүр гэхээр нэг л хачин гэжүү. архи уудаг бабникийн хойтох? хятад бүүүр балет болгочихсон? нэг шалдан хүүхэн дээш нь шидлээд доороос нь хараад. хүмүүс алга ташаад өвс чулуудаад. хунт нуураа хунт нуур.

      0 0
    • Оросын эрдэмтэний хэлсэн үгэнд нэг их эмзэглэх юмгүй ээ. Чи бол мэдэхгүй байх. 70 гарсан мань мэт ойлгож байна. Оросыг хүчтэй байхад буриадуудын долгой дээгүүр биднийгээ дорд үздэг үзэгдэл хаяагүй л байсан нь үнэн. Энэ нь цаг зуурын нийгмийн үзэгдэл байж. Оросун эрдэмтэд энэ үзэгдлийг ямар нэг хэмжээгээр мэдэрсэн, харсан л байна.Үүнийг нэг ихэд бодож хорлонтой,миний санаанд нийцсэнгүй гэх хаашаа юм, Заавал Баярхүү гэдэг хүний санаанд нийлүүлнэ гэж юу байхав. Тэгээд ч монголын судлаач Баярхүү гэх хүн байдгийг мэддэгч юмуу? үгүй юмуу? ккк

      0 0