Жоржиа мужийн хяналтын тооллого Жо Байдены ялалтыг баталгаажууллаа

Санал хураалын дүнг нягтлах зорилгоор Жоржиа мужид явуулсан гар тооллогын дүн гарч, АН-аас нэр дэвшигч Жо Байдены илүүрхсэн дүнг баталгаажуулжээ. Тооллогын дүнг муж улсын төлөөлөгч, бүгд найрамдах намын гишүүн Брэд Раффенспергер албан ёсоор баталгаажуулж, нам нь ялагдсанд сэтгэл дундуур байгаа ч "Тоо худлаа хэлдэггүй" гэлээ. Жоржиад АН-ын нэр дэвшигч сонгогчдын төлөөллийн 16 саналыг авснаар нийт 306 саналтай болж АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх нь нэгэнт тодорхой боллоо. Харин иргэдийн шууд санал хураалтын дүнгээр Ж.Баден 79.6 сая санал, Д.Трамп 73.6 сая санал авчээ.

2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Конгрессын хуралдаанаар Ж.Бадены ялалтыг баталгаажуулж, улмаар нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)