"Өнөөдрөөс хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулах шийдвэр гаргасан"

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан талаар танилцууллаа. 

Тэрээр "Өчигдөр 23:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан.

Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ

350 орчим том супермаркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалын хангалтыг хүргэж өгнө. Гэр хорооллын алслагдсан жижиг дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа хийх шийдвэр гарсан.

Цаашдаа хүнсний худалдаатай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гараг гэхэд бүртгээд дуусвал QR кодтой машинууд тодорхой цагуудад ажиллах юм" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. банк цөөхөн цагаар ажиллуулж болдоггүй юмуу. мөнгөгүй болчлоо.

    0 0 Хариу бичих
  2. yaaj bvrtgvvlj bga tvgeelti mashiinaa hvmvvsee

    0 0 Хариу бичих
  3. Гантөмөр минь дээ. Олны өмнө ярих хэлэх асуудлааэрэбэлж эмх цэгзэнд оруулрж урьдачлан сайтар бэлдэж байгаа бидэндээ мэдээлж байна уу? Тэгэхгүйгээс ярьж байгаа асуудлаасаа шал өөр юм дунд нь хутгэж яриснаас хүмүүст цэгцтэй ойлголт авч чадахгүй будилахад хүрэж байна. Тухайлбал онцгой үед авто болоод явган зорчигчийн явах цаг хугацаа, горим ярихдаа халдвар хамгаалалтаа холиод ярихаар хүмүүс цэгцтэй ойлголт авч чадахгүй байна явах цагийн хязгаарлалтаа дараа хь энэ үедээ халваргүйжүүлэлтийн горимыг хэхэн саххи талаар г,м эрэмвэ дараатай мэдээлж байна уу

    0 0 Хариу бичих
  4. skytel 12-1 hurtel tolboroo hoishluulj boldoggui umuu univision hoishluulaad baihad UOK anhaaraldaa avna uu

    0 0 Хариу бичих