Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд 1448 тээврийн хэрэгсэл орж иржээ

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1448, хотоос гарсан 1672 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2892, хотоос гарсан 3452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)