Алтанбулагийн хилийн цаана гацсан 100 гаруй ачааны машиныг хилээр оруулах хүсэлт гаргажээ

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр ОХУ-тай авто замаар хиллэж буй бүх хилээ хаасан. ҮҮнтэй холбогдуулан Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос доорх саналуудыг Улсын онцгой комисст хүргүүлжээ.

  1. Бүх төрлийн ачаа бараанд гаалийн бүрдүүлэлтийг хүлээн авагчийн шууд оролцоогүйгээр тээвэр зуучуудад  ариуцуулан ариутгал, халдвар хамгаалалтын дэглэм доор хүлээн авагчийн агуулахад хүргэлт хийлгэх,
  2. Гаалийн хяналтын талбайд ачааны бөөгнөрөл үүсч байгаатай холбогдуулан  импортоор ирсэн хуучин машинтай чингэлэгийг суллаж гаалийн бүрдүүлэлт хийн талбайд байрлуулах, боломжтой бусад ачааг агуулах руу шилжүүлэн ачих,
  3. Энэхүү тээвэр зуучуудын 1-2 ажилчдад хотын хөдөлгөөнд цагийн хязгаарлалтгүй саадгүй оролцох тусгай зөвшөөрөл олгох (бүрдүүлэлт, хүргэлт хийх зорилгоор),
  4. Далайн тээврийн чингэлэг Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш гадаад агентын заасан хугацаанд хоосон чингэлэгийг буцаах шаардлагатай байдаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд чингэлэг түрээс өдрөөр алданги тооцогдон бодогддог,
  5. Ачааг гаалийн талбайд буусан огноогоор жагсаагаад дэс дарааллын дагуу үдээс өмнө үдээс хойш гэсэн хуваарь гарган бүрдүүлэлт, олголт хийлгэн хатуу хөл хориог цуцалсан цаг үед, гаалийн талбайд үүсэх хүний бөөгнөрлөөс урьдчилан сэргийлэх,
  6. Алтанбулагийн хилийг хааснаас хойш, шийдвэр гарахаас өмнө замдаа гарсан, хилийн цаана түгжигдчихээд байгаа 100 гаруй Тир автомашинтай ачаануудыг  бүхэлд нь хэдэн удаагийн татан авалтаар, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын чанд хяналтан доор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, авчрах,
  7. Тэр дунд олон Монгол жолооч нар хилийн цаана түгжигдчихсэн, маш хүнд байдалтай байгааг анхаарах хэрэгтэйг саналдаа тусгажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)