ЮНИСЕФ: Оны шилдэг гэрэл зургууд

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс жил бүр хүүхдийн эрхийн талаар хөндсөн шилдэг гэрэл зургийг шалгаруулдаг юм. 2020 оны шалгаруулалтын тэргүүн шагналыг  Грекийн гэрэл зурагчин Ангелос Цорцинис хүртлээ.

Тэрээр өнгөрсөн зун Лесвос арал дээрх дүрвэгсдийн хуаран түймэрт өртөх үеэр энэ гэрэл зургийг буулгасан юм.

Дэд байранд Энэтхэгийн гэрэл зурагчин Супратим Бхаттачарджи тус улс дахь хүүхдийн хөдөлмөрийг хөндсөн гэрэл зургаараа шалгарчээ. 

Гутгаар байранд Орос, Германы уран бүтээлч Евгений Макаровын Бразилаас бэлтгэсэн цуврал гэрэл зургууд оржээ. Рио-де-Жанейрогийн ядуусын дүүрэгт амьдардаг балетчин охид. Хүчирхийлэл, хар тамхи, эрт жирэмслэлт нь Бразилийн ядуусын хорооллын хүүхдүүд, залуучуудын өдөр тутмын амьдралын хэв маяг болжээ. Тийм учраас охид, бүсгүйчүүдийг сурч боловсрон өөрсдийгөө нээх, хорт зуршлаас гаргах үүднээс Мангиньюст 250 хүүхдийн балетын сургууль нээлээ.

Тусгай байранд Италийн гэрэл зурагчин Даниэль Вита. Сицилийн хөвгүүд. Гэмт хэргийн гаралт өндөр хэвээр байгаа Катаниа (Сицили)-д эцэг нь шоронд орсон олон өсвөр насныхан хулгай, хар тамхины наймаагаар амьжиргаагаа залгуулж гэр бүлээ тэжээж байна. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)