Баярын бялуугаа гэртээ бэлтгээрэй

Шинэ жилийн баярын ширээгээ чимэх амтат бялуугаа гэртээ бэлтгэх жорыг хүргэж байна

Сүүтэй бялуу

Орц:

200 грамм гурил

Хоёр халбага хөөлгөгч

Давс

Нэг аяга сүү

Нэг аяга сахар

Дөрвөн ширхэг өндөг

170 грамм масло

Нэг халбага ваниль

Бэлтгэх арга:

Гурил, хөөлгөгч, давс гурваа хамт шигшинэ. Дараа нь өндөгний цагааныг миксердэж хөвсгөр болгоод, 100 грамм элсэн чихэр нэмээд, дахиад миксердэнэ. Маслыг миксерээр бяцлаад элсэн чихэр нэмээд сайтар хутгаарай. Үүний дараа шигшсэн гурил сүүнээс бага багаар нэмээд хутгана. Харин үүний дараа ваниль нэмээд, миксердсэн өндөгний цагаанаа нэмээрэй. Листээ маслоор тослоод цаасаа дэвсэнэ. Зуурмагаа хувааж листэндээ тэнцүү хийгээд тэгшилж өгнө. 180С 25-30 минут шарна. Харин дараа нь крем болон жимсээр чимэглээрэй.

Ванилтай амтат торт

Орц:

150 грамм сахар

150 грамм гурил

100 мл сүү

100 грамм цөцгийн тос                                                                                       

Нэг ширхэг өндөг

Хоёр цайны халбага какао

Нэг цайны халбага улаан өнгийн хүнсний будаг

Нэг цайны халбага уксус

Нэг цайны халбага хөөлгөгч

Ванилийн сахар эсвэл ванил

Давс

Сухарны нунтаг

Бэлтгэх арга:

Эхлээд цөцгийн тосоо зөөлрүүлээд сахар, ванилийн сахартай холиод, цагаан болж хөөсөртөл нь миксердэнэ. Үүнийхээ дээрээс өндгөө дахин холино. Өөр саванд сүү, уксус, хүнсний будгаа хийж хутгаарай. Мөн гурил, какао, хөөлгөгч, давсаа өөр саван хийж бэлтгээд, цөцгийн тос, өндөгний зуурмаг дээрээ гурилаа хийж болгоомжтой холиод дээрээс нь будагтай сүүгээ хийж зуурна. Бага багаар гурил, сүүгээ ээлжлэн хийсээр сүүлд бүгдийг нийлүүлж миксердэнэ. Дараа нь  цаасан нэг удаагийн маффины хэв хийж, бэлтгэсэн хэвээ 2/3-с ихгүй байхаар зуурмагаар дүүргэнэ. 170 хэмд 20-25 минут болгоорой. Бэлэн болсон кексээ гаргаж ирээд сахарны нунтгаар чимэглэнэ.

Шоколадтай амтат бялуу

Орц: 

300 грамм гурил

Цардуул гурван халбага

18 ширхэг өндөг

Элсэн чихэр

Какао нэг хоолны халбага,

Цөцгийн тос /масло/ 400 гр,

Сахарын нунтаг 300 гр,

Зургаан өндөгний шар

Шоколад 100 грамм

Сүү хоолны хоёр халбага

Коньяк

Ванилин
Стакан ус

Коньяк хоолны нэг халбага

Нимбэгний шүүс

200 гр чангаазны чанамал

Бэлтгэх арга:

Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж, элсэн чихэр бага багаар нэмж уусгана. Өндөгний шар, шигшсэн гурил, цардуул болон шүүсээ нэмж хутгана. Зуурмагаа гурван хэсэг болгож, 200 хэмд 30 минут тус тусад нь жигнэж болгоно. Нэг хэсэгт нь какао нэмээрэй. Ус, элсэн чихэр, шүүсээ хольж, сироп буцалгана. Коньяк нэмээд бялууны их биеийг цацаж норгоно. Бялууны доод үед нь чанамал, бусдад нь крем түрхэнэ. Дээгүүр болон хажуугаар мөн крем түрхэнэ.
Өндөгний шарыг сахарын нунтагтай хольж сэвсийтэл нь хутгана. Дээрээс нь сүүнд хайлуулсан шоколадыг бүлээнээр нь нэмж ууранд үргэлжлүүлэн хутгана. Өтгөрөөд ирэхээр нь авч хөргөөд зөөлрүүлсэн маслотой хольж крем зуурна. Коньяк, ванилин нэмээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)