Гэрийн нөхцөлд үдэшлэгийн будалт хийх зөвлөгөө

Шинэ жилийн баярын үдэш гэрийн нөхцөлд гоёлын будалт хэрхэн хийх талаарх мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.

Өөрт тохирсон нүдний будалтыг хэрхэн хийх вэ?

  • Нас тогтсон хүмүүс нүдний зовхи хэсэгтээ саа бага хэрэглэх хэрэгтэй. Мөн нүдийг өргөж, залуу харагдуулах зорилгоор нүдний арын хэсэгт хар өнгийн тенийг уусгаж будах нь тохиромжтой.
  • Залуу охид хүнд өнгөнөөс татгалзаж, саа ашиглах нь зохимжтой.
  • Давхраагүй болон дундын давхраатай хүнд ямар ч будалт зохимжтой харагддаг.
  • Зузаан зовхитой, давхраатай нүдэнд урд хэсэгтээ саатай тень түрхээд, урт, тод контур тавих нь нүдийг урт харагдуулдаг онцлогтой.
  • Жижиг нүдтэй охид сормуусны дотор хэсэгтээ цагаан тень түрхээд, давхраатай мэт будалт хийвэл зохимжтой.

Үдэшлэгт өмсөх хувцастайгаа нүүр будалтаа уялдуулаарай

  • Улаан, хар өнгийн даашинз өмсөх бол уруул, нүднийхээ аль нэгийг бүдэг будах нь тохиромжтой. Учир нь хүнд өнгийн хувцас өмсөөд, хүнд будалт хийчихвэл хэтэрхий хиймэл, хурц харагдана.
  • Ягаан, цагаан гэх мэт хөнгөн өнгийн хувцас өмсөх гэж буй бол нүд, уруул аль аль нь тод байвал зохимжтой харагдана.

Үсэндээ тохируулж нүүрээ будаарай

  • Том долгион гаргаж ороосон үсэнд ямар ч нүүр будалт зохидог онцлогтой.
  • Үсээ арзгар, шигүү ороосон бол нүдээ тод будаж, контур тавих нь тохиромжтой.
  • Халимаг үстэй болон үсээ шуусан охид уруулаа тод өнгөөр будах нь зөв.



 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)