Үр удам нь тасарсан сая, сая хятад хүний гунигт хувь заяа

-БНХАУ “Нэг хүүхдийн бодлого”-оос асар их ашиг олдог байжээ-

БНХАУ “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзаж, өрхүүд хоёр хүүхэдтэй болох боломжтой болсон билээ. Тэгвэл энэхүү баярт мөчийг үзсэн ч нэгэнт ашиглаж чадахааргүй болсон эмгэнэлт хувь тавилантай учирсан зовлонт хүмүүсийн талаар  “CNN” агентлагийн сурвалжлагч Мэтт Риверс хөндсөн байна. Түүний нийтлэлийг хүргэе.

“Арын өрөөнөөс олон өнгийн гунигтай дуу Бээжингийн хүйтэн агаарыг зүсэн цуурайтна. Шагайж үзэхэд 60-аас дээш настай болов уу гэмээр 20 гаруй хүн байх агаад хятадын хувьсгалын тухай дууг гунигтайяа аялах ажээ. Эдгээр хүмүүс өөрсдийгөө найрал дуучид гэх боловч үнэндээ урлаг бус, үзсэн гуниг зовлон нь тэднийг нэгтгэдэг байна. Тэд бүгд төр засгаас хэрэгжүүлсэн “Нэг өрх, нэг хүүхэд” бодлогод захирагдан цорын ганц хүүхэд төрүүлж өсгөсөн ч тэд нь залуугаараа энэ хорвоогоос хальж одсон азгүй эцэг, эхчүүд юм. Үр үндсээ үлдээе гэхэд нэгэнт нас хөгширсөн тэд бие, биеэ ямар нэг аргаар олон цугларч, үр үндэс нь тасарч, “өөрөөрөө дуусах” гашуун үнэнтэй эвлэрэн байгаа нь энэ ажгуу.

“Би зовлон гунигаасаа хэзээ ч ангижирч чадахгүй” хэмээх ярих хөгшнийг Ян Чунхай гэнэ. Аминаас хайртай ганц хүү нь өнгөрсөн жил 31 насандаа цусны хорт хавдар өвчнөөр нас баржээ. “Хүү минь амьд байхдаа “Та намайг өнгөрсөн ч гэсэн зовж шаналалгүй энгийн амьдралаар амьдраарай” гэж захисан. Тиймээс л зовлон нэгтэй хүмүүсийн энэ бүлэгт нэгдсэн нь энэ” хэмээн ярих энэ хөгшин хүү нь өнгөрч удам угсаа нь бүрмөсөн тасарсан явдалд сэтгэл нь урагдан явдгаа өгүүлж байлаа. 

“Нэг хүүхдийн бодлого” ба “Гэдэсний мөнгө”

Ян шиг “Нэг хүүхдийн бодлого”-ын золиос болж үр үндсээ таслуулан хохирсон гэр бүл Хятадад хэдэн саяараа бий. Шинэ хууль хэрэгжсэнээр хосууд хоёр дахь хүүхдээ төрүүлэх боломжтой болсон. Гэвч 30 жилийн турш хэрэгжихдээ залруулж болохгүй олон олон золиос гаргасан байна. Тэдгээрийн зөвхөн нэг жишээ нь үр удам нь тасарсан дээрх хүмүүс юм. 

“Нэг хүүхдийн бодлого” хэдий хатуу хяналтын дор хэрэгжиж байсан ч завхруулах явдал олонтаа гардаг байсан нь цуцлагдсаны дараа л олон нийтэд ил болсон байна. Тухайлбал, орон нутгийн захиргаа, “хурган” дарга нар хуулиар далайлган маш их хөрөнгө хуримтлуулдаг байсан байна. Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдолд гэр бүлүүд торгуулийн мөнгө төлдөг. Гэвч яг хэд гэдгийг нь ард иргэдэд тодорхой мэдэгдэлгүй, “асар их, дааж давшгүй” гэсэн яриа гаргаад, гэр бүлүүдэд хоёр дахь хүүхдийг нь төрүүлэхэд тусална гэж их хэмжээний авлига авдаг байжээ. Дараа нь авсан мөнгөнөөсөө тухайн гэр бүлийн торгуулийг төлөөд л ямар ч асуудалгүй ашиг олдог байсан байна.

Өмгөөлөгч Ву Юушуй энэ талаар “Төрийн албан хаагчдад их хэмжээний мөнгө өгч хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүл маш олон. Энэ төрлийн залилан нь төрийн албан хаагчдын орлогын нэг эх үүсвэр болох тохиолдол цөөнгүй” хэмээн ярьж байна. Түүний нэг үйлчлүүлэгч хоёр дахь хүүхдээ төрүүлэхийн тулд төрийн албан хаагчид мөнгө төлсөн бөгөөд нэгэнт хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа ногдуулах торгууль авлигад өгсөн мөнгөнөөс нь хэд дахин бага байсныг хэдэн жилийн дараа л олж мэджээ. Авлигач түшмэд “Хэдэн зуун мянган юаний торгуультай байдаг” хэмээн мэхэлсэн байсан гэнэ. 

Авлигачдын гарт орсон мөнгөний хэмжээг багцаалах зорилгоор Ву өмгөөлөгч 2012 онд 31 мужийн Гэр бүл төлөвлөлтийн хэлтэст торгуулиас төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгээ мэдэгдэхийг хүссэн захидал хүргүүлжээ. Тэднээс 24 нь хариу ирүүлснийг нэгтгэж үзэхэд 20 тэрбум юань (3.2 тэрбум ам.доллар) болсон байна. Иргэний хэллэгээр бол энэ мөнгийг “Гэдэсний мөнгө” гэж нэрлэж болно. Яагаад гэвэл бүгдийг нь эмэгтэй хүний гэдсээр л олж байгаа шүү дээ” хэмээн Юу өмгөөлөгч ярьж байна.     

"Авлигажсан" 500 мянган албан хаагч

Энэхүү торгуулийг цуглуулах, бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Гэр бүл төлөвлөлтийн товчоо БНХАУ-ын муж, хот бүрт байх бөгөөд нийт ажиллагсдын тоо нь 500 мянгад хүрдэг ажээ. Тэдний ажил нь гэр бүл төлөвлөлт гэсэн цэвэрхэн нэртэй ч үнэндээ албадан үр хөндөлт хийлгэх явдал юм. Ву энэ талаар “Би шинэ бодлогын талаар гутранги үзэл илэрхийлмээргүй байна л даа. Гэхдээ, хэдийгээр гэр бүлүүд хоёр дахь хүүхдээ төрүүлэх эрхтэй болсон ч хүчээр үр хөндүүлэх ажил зогсохгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлэв. Товчооны албан хаагчид одоо ч гэсэн орлого төвлөрүүлэх ажлаа хийсээр байгаа. Эмэгтэй хүн хэдэн ч удаа жирэмсэлж болох учраас ажил нь багасахгүй, орон тоо ч хасагдахгүй. Хоёр хүүхэд төрүүлсэн ч хоёулаа залуудаа нас барах магадлал байгаа учраас Ян Чунхайн хувь заяаг давтах хүмүүс үгүй болохгүй. Гунигт дуун эгшиглэсээр л байх болно.  

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. hunii amidraliin l zovlon sh dee manaihan buhel buten huuhdee toruuleed hayadag etsguud ni bur ch hariutslagaa huleehgui hohoo shig orhidog sh dee

    0 0 Хариу бичих
  2. Ene bidend yamar hamaatai yum. Oor oligtoi bidend hamaaraltai medee orchuulj tawiachee

    0 0 Хариу бичих
    • чи бол тэнэг бүдүүлэг харанхауй хар мал

      0 0
  3. gadaadad gartsan hujaaguud kvoo olon huuhedtei baidag hyataddaa tas horiotoi

    0 0 Хариу бичих