Авлигатай холбоотой шүүхээр шийдэгдсэн хэрэг 67.6 хувиар өсчээ

Авлигатай тэмцэх газраас шалгаж шүүхээр шийдвэрлэсэн хэрэг 2019 онд 68 байсан бол 2020 онд 114 болжээ. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 67.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, улс төрд нөлөө бүхий этгээд болох Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Батзориг, Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, А.Ундармаа, ХХАХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нарт холбогдох хэрэг байна. Мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар, Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, Автотээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга н.Батбаяр, Баянхонгор аймгийн Цэргийн штабын дарга н.Энхбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Д.Мэндбаяр, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг, Салхитын мөнгөний ордны хэрэг буюу шүүгч Б.Цолмонбаатар нарт холбогдох зэрэг хэргүүд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдээд байна. Эдгээр хэргийн зарим нь дээд шүүхийн шатанд яваа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)