Гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй

Монгол Улсын хэмжээнд “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах тухай хуулийг хэрэгжүүлж байгаа.
Хуулийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ” гэж заасан.
Тиймээс тус хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг Монголбанкнаас анхааруулжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
асуулт байна 15 өдрийн өмнө
Иргэд дээрээ байгаа валютыг улсын санд нийлүүлж эргэлтэд оруулснаараа бид хохирол болж байна уу? Бидний банкинд хадаглуулсан мөнгийг хааш нь ч хөдөлгөхгүй хадаглаагүйгээр барахгүй эргэлтэд оруулж банк ашиг олдог . Найдвартай хадаглаа гэж үзвэл хадагласнынхаа хөлс ч гэдэг юм уу? юу гэх нь хамаагүй хүүгээс нь татвар авчихаад байгаа биздээ.Үүнээс илүү банк яаж ашиг олох юм. Нэгэнт валютын хадагламжид албан журмын даатгалд хамруулахгүй гэж юуг хэлээд байна. Тэгвэл иргэд сайн дураараа даатгуулж болох уу?Тэгвэл хадаглуулсан валютаа татаад авчихсан нь дээр юм байна ш дээ. Энэ бол жинхэнэ санхүүгийн алуурчдын сэдсэн санаа байна.
0 0 Хариу бичих