Улаанбаатарт гамшигт хүрэх хэмжээний чичиргээ үүссэн тохиолдолд дуут дохио автоматаар ажиллана

Өнөө өглөө болсон газар хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн мэдээлэл хийлээ.

Тэрээр “Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг.  Нэгдүгээрт магнитуд, энэ нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Газар хөдлөлтөөс авсан долгион тодорхой зайны хувьд замхарч байдаг. Тиймээс балл гэдэг бол тэр замхралтыг үзүүлж байна гэсэн үг. Тэр үзүүлэлтээр энэхүү хүчтэй газар хөдлөлт голомт дээрээ 7-8 баллын хүчтэй чичиргээ үүссэн. Тэр нь Улаанбаатар руу тархаж ирэн хатуу хөрсөн дээрээ 3 балл орчим болсон гэсэн урьдчилсан үр дүн гарч байгаа. Улаанбаатарын хатуу хөрс, голын ай сав гээд шинж чанараас нь шалтгаалан гурван бүсэд ангилсан байдаг. Тэр ангиллаар нэг нэг баллаар ахиад явна. Энэ нь хотын төв хөндий рүү ороод ирэхээр 4-5 балл хүрсэн байх магадлалтай. Бид судалгаагаа хийгээд явж байна.

2014 онд хүчтэй газар хөдлөлтөөс амжиж анхааруулах системийг Улаанбаатар хотод байгуулсан. Түүнийг бид харуулын станц гэж ойлгож болно. Энэ станцын үндсэн зорилго нь Улаанбаатарт гамшигт хүрэх хэмжээний чичиргээ үүссэн тохиолдолд дуут дохио, гар утасны мессэж, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараахаар зохицуулж хийсэн байдаг. Газар хөдлөлтийг гурван түвшинд ангилж үзсэн. Ногоон буюу хүнд мэдрэгдэх хэмжээний жижиг газар хөдлөлтүүд болсон тохиолдолд нийслэлийн хэмжээнд имэйл түвшинд тараагдана. Хоёр дахь шар түвшинд болохоор сая болсон газар хөдлөлт шиг амжиж анхааруулах дуут дохио ажиллахгүй, хүмүүст ийм хэмжээний газар хөдлөлт, чичиргээ боллоо гэдэг мэдээллийг тараах ёстой. Улаан түвшинд Улаанбаатарт 6-7 балл хүрсэн чичиргээ үүсэх нөхцөл бүрдвэл энэ нь бүрэн автоматаар дуут дохио өгч явагдана. Гурван газар ойрхон тавьсан 12 станц ажилладаг. Үүний үндсэн зориулалт нь зөвхөн Улаанбаатарт аюул учруулахаас 30-40 секундын өмнө голомтоосоо хамаарч буюу сая Хөвсгөлд болсон газар хөдлөлт Улаанбаатарт 6-7 баллын чичиргээ үүсгэхээр байвал хоёр минутын өмнө амжиж анхааруулах боломжтой.

Хүчтэй газар хөдлөлөөс үүссэн чичирхийллээс амжиж анхааруулах гээд байгаа юм.

Хөрөнгө мөнгө станцынхаа тооноос хамаарч бид Япон шиг хаана ч газар хөдлөлт болсон тэдэн секунтын дараа газар хөдлөлт болно гэж зарлах боломж бидэнд хомс байгаа. Энэ системийг үүсгэхээр оруулсан гэж ойлгож болно. Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт чичиргээ үүсэх нөхцөлд энэ систем өөрөө ажиллана.  

Улаанбаатар хот өмнө нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордоггүй байсан. 2005 оноос хойш Улаанбаатар хот орчимд газар хөдлөлийн идэвхжилт нэлээд ажиглагддаг болсон. Магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 5 болсон байдаг. Өмнө нь жилдээ 200 орчим газар хөдөлдөг байсан. Энэ нь 2300 хүрсэн тохиолдол байгаа. 2020 онд 1600 орчим газар хөдлөлт болсон гээд идэвхжил нь өндөрссөн.

Дэлхийн аль ч улсад хүчтэй газар хөдлөхийг нэг хоног, нэг цагийн өмнө урьдчилж хэлэх боломж байхгүй. Ерөнхийдөө судалгаанууд хүчтэй хийж байгаа ч газар хөдлөлт хувь хүн шиг шинж чанартай. Түүхэндээ 1970 онд хятадууд нэг удаа газар хөдлөхийг сарын өмнө хэлээд хот суурингаа бүрэн нүүлгэсэн байдаг. Энэхүү голомт дээр магнитуд нь 7 гаран буюу 9-10 баллын чичиргээ үүссэн байдаг.

Сүүлийн үед энэ төрлийн судалгаануудыг АНУ, Япон хийж байна. Мөн тухайн хот суурин газар газар хөдлөлийн аюул ямар байхыг тооцож байгаа.

Улаанбаатар хотын захиргаа, БХБЯ дээр газар хөдлөлтийн судалгааг хийж байгаа. Тэд мэдээллийн сангаа бүрдүүлсэн. Бидний үндсэн үүрэг зорилго бол хүчтэй газар хөдлөлт болсон үед маш шуурхай мэдээлэх ёстой. Үүгээрээ хаана ямар хэмжээний чичиргээ үүсэв гэдгийг тооцоолдог.

Хүчтэй газар хөдлөлтийн үр дүнд энерги ялгаран үүний үр дүнд газрын гүнд маш их хэмжээний эвдрэл явагддаг. Эвдрэлүүд явагдах үед газар хөдлөхийг хүчтэй газар хөдлөлийн дараах давталтууд гэдэг. Ийм давталт хөдөлгөөн энэ бүс нутагт ихээр болдог. 1991 оны Хөвсгөлийн Бүсийн голын газар хөдлөлтийн дараа нэг сард 4000-5000 газар давтамж хөдлөлтүүд болж байсан. Саяны газар хөдлөлтийн байдлаар 10:00 цагийн орчимд 100 орчим давталт хөдлөлт болсон. Давталт хөдлөл дотроо хүчтэй хөдлөлт үүсгэж байна. Мангитуд нь 5-5.6 хүрсэн хөдлөлт болж тэр нь Улаанбаатарт мэдрэгдэхүй ч орчны хүмүүстээ мэдрэгдэж, иргэд айж сандарсан байдалтай байгаа” гэв.

Өнөөдрийн хувьд Хөвсгөл аймгийн Ханх суманд

·         05:42 цагт 5.1 магнитуд

·         05:47 цагт 4.6 магнитуд

·         06:02 цагт 5.3 магнитуд

·         06:10 цагт 5.0 магнитуд

·         07:02 цагт  5.6 магнитуд гээд нийт 6 удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон. 

Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсчээ. Монгол оронд 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон. Энэ бол газар хөдлөлтийг хэмжих багажинд мэдрэгдсэн тоон үзүүлэлт юм. 

Үүнд:

·         3-3.9 магнитуд 143 удаа

·         4-4.9 магнитуд 38 удаа

·         5-5.9 магнитуд 5 удаа тус тус газар хөдлөлт болжээ.

Уулархаг газар нутагтай, нутгийн баруун, хойд хэсэгт ихэвчлэн тохиолддог. Дэлхийд бүртгэгдсэн хоёр ч том газар хөдлөлт Монгол оронд тохиолдсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоосоо 100 км алсрах тутам 1 баллаар хүч нь сулардаг ч өнөөдрийн газар хөдлөлт нийслэлд байгаа иргэдэд мэдрэгдсэн. Одоогоор хохирлын мэдээ бүрэн ирээгүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ олон барилга нурвал ч хаяад хөдөө гарахаас өөр замгүй.

    0 0 Хариу бичих
  2. Яагаад магнитудыг буруу тайлбарлаж олон түмний толгойг эргүүлээд байна бэ? Магнитуд гэдэг нь хэмжээ гэсэн англи үг түүнийг газар хөдлөлтийн хүчний хэмжих нэгжээр дэлхий нийтээрээ ашиглаж байна.Балл гэдэг оросоор газар хөдлөлтийн хүчний хэмжих нэгжийг хэлж байгаа бөгөөд энэ нь оросын барилга байгууламжын стандартад харгалзах үзүүлэлт шүү дээ.Түүнээс биш магнитуд нь нэг юм заагаад,балл нь өөр юм заана гэж юм байхгүй шүү дээ.

    0 0 Хариу бичих
  3. Хүнгнэх чимээ нь том машин явж байгаа юм шиг л сонсогдсон Абжур хоорондоо хангинаад л сүмийн хонхны дуу шиг байсан 1997 оныхыг бодуул мэдрэмж ихтэй байсан 9 давхарт

    0 0 Хариу бичих