Ж.Эрдэнэбатын шүүх хурал баасан гаригт болно

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал ирэх баасан гаригт буюу энэ сарын 15-нд болно. Албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хассан шийдвэрийг анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд гаргасан юм. Энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх мөн оны есдүгээр сарын 15-нд хэлэлцээд хэвээр үлдээсэн. Хяналтын шатны буюу эцсийн шатны шүүх хурал нэгдүгээр сарын 8-нд болсон ч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ. 

ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн хорооны 162 дахь удаагийн хуралдаанаа 2020 оны аравдугаар сарын 31-ний өдөр хийж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон нь нэгд, мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, хоёрт, шүүх хурал шударга бус явагдсан, гуравт, парламентын гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргаснаа мэдэгдээд байгаа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хэн нэгэнд давуу эрх олголоо гээд хуулийн зүйл ангийр шийтгэх юм.Ямар тендэргүйгээр эрх мэдлээрээ шууд ах дүү амраг садандаа өгчихсөн нь баримтаар нотлогдол шийтгэж болох.Бүр хамгийн хатуугаар нь ял оногдуулж болно.Хэнд ч хаана ч,ямар ч танил байж болно. Тэр бүрийг танидаг түүнд давуу эрх олголоо гээд шийтгэж хэн нэгний амьдарыг өрвөнгөөр нь эргүүлж таарахгүй.Тэгээд ч монголд танил талаараа хөөцөлдөхгүйгээр бүтдэг ажил гэж байна уу? Сайн танил албан тушаалтандаа хандахад мэдээлэл өгөх, яаж хөөцөлдөх арга замыг нь хэлж таарна ш дээ. Тэглээ гээд шийтгэл өгөх үү?

    0 0 Хариу бичих
  2. Өндөр алба хашиж байгаа хүмүүс өс хонзон өвөрлөгчийн хорхойтой араанд зуугдвал хилс хэргээр шүүгдэх нь тодорхой. Тухайлбал Ж.Эрдэнэбат засгийн газар л гэхэд мэргэжлийн байгуулалын судалгаа үнэлэлт дүгнэтийг үндэслэн засгийн газрын гишүүдээрээ хэлэлцээд тогтсон шидвэрийг баталгаажуулснынхаа төлөө шийтгэгдээ. Бодвол тухайн хурдын портодь гэж байгаа л байх түүнд засгийн гишүүдийн хэднэ зөвшөөрч хэд нь юуны учир татгалзөав гээд тодорхой бичигдэж үлдсэн байх ёстой.Гэхдээ сүүлийн үеийн цүнх баригшчид хэрхэн хөлтөлснийг мэдэх юм алга. Ярьж бичиж байгааг хархад хэцүүхэн юм олон л харагдах юм Өнөөдөр гэхэд ОНТ-ийгээр үндсэн хуулийн талаар ярилцаж байна. Тэнд Их худлын дарга Занданшатар үндсэнд хуульд 18 хүний эрх гээд ярьж байх жишээтэй. Энэ юу гэсэн утга илэрохийлэх вэ? зөвхөн 18 хүнд үйлчлэх заалт гэж ойлгогдохоор байгаа биз!Уг нь " хүний эрхийн талаар 18 заалт бий" гэж ярих ёстой бус уу?Nab l Ийм л нөхөд биднийгээ гэгээрүүлэх юм гэнэ.Сонин байгаа биз?

    0 0 Хариу бичих