"Насны хишиг", одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сараас олгоно

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас  “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-наас олгоно гэж мэдээллээ. Иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, дансаар нь олгох юм байна. Тус газрын мэдэгдсэнээр ахмад настан болон одонтой ээжүүд И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлнэ. Тодруулбал, иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, И халамж.мн сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргах аж.

Иргэд дансаа зөв холбосон тохиолдолд халамжийн мөнгө дансанд нь бүтэн орно гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас онцлов. “Насны хишиг”, "Эхийн алдар” одонтой ээжүүд тэтгэмжээ авахын тулд бүртгэлээ сар шинийн баяраас өмнө хийх шаардлагатайг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Миний бие хөдөө байдаг учир насны хишиг одонгийн мөнгийг бэрд минь олгож өнгөүү

    0 0 Хариу бичих
  2. odon

    0 0 Хариу бичих