Улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2021 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, үр дүнгийн талаар статистик мэдээллийг танилцуулж байна.



2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна. Үүнээс 111,981 нь Улаанбаатар хотод, 179,314  даатгуулагч хөдөө орон нутагт хамрагджээ.

Хүүхдийн шүдний өвчлөл, эрүүл ахуй, эмчилгээний явц үр дүнгийн талаарх судалгааг танилцуулахад, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл шүдтэй 4118 хүүхэд байна. 

Өчигдрийн байдлаар B, C вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд 1 сая 153 мянга 484 даатгуулагч хамрагджээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 6-н хүртэл хөнгөлөлттэй эм олголтоор нийт 357,244 цахим жор бичигджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)