"Sex and the City" цувралын жүжигчид нэг ангиас сая долларын цалин авна

2000-аад оны эхээр үзэгчдийг байлдан дагуулж байсан "Sex and the City" цуврал үргэлжлэх тухай мэдээллийг гол дүрийн жүжигчид баталсан. Өчигдөр HBO сувгийн зүгээс ч цуврал эргэн ирж байгааг мэдээлсэн юм. Тэгвэл гол дүрийн жүжигчид болох Сара Жессика Паркер, Синтия Никсон, Кристин Дэвис шинэ улиралд анги тус бүрээс нэг сая долларын цалин урамшуулал авах гэрээ байгуулжээ. Харин Самантагийн дүрд тоглодог Ким Каттролл энэ төсөлд эргэн нэгдэх бодолгүй гэжээ.

Даррен Старрын бүтээл 1998-2004 он хүртэл зургаан улирал үзэгчдэд хүрсэн юм. Кандис Бушнеллийн ижил нэртэй номноос сэдэвлэн бүтээсэн цувралд Манхэттэны дөрвөн бүсгүйн хайр, ажил мэргэжил, нөхөрлөлийн түүхийг өгүүлдэг билээ. Цувралын шинэ улирал 10 ангитай байхаар зураг авалтын бэлтгэлдээ ороод байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)